Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорсон.
Хагас шигшээ шатанд эмэгтэйгээс Хөвсгөл Эрчим, Энагурэ Террамед, Улаанбаатар, Тэнүүн-Огоо багууд шалгарсан юм.
Харин эрэгтэйгээс өнгөрсөн жилийн Дээд лигийн дэд аварга Хасу Мегастарс, Баянхонгор, Минжит Булган, Өмнөговь Шанх Транс багууд үлдээд байна.
Хагас шигшээ тоглолт маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Хөвсгөл эрчим vs Энагурэ Террамед багуудын тоглолтоор эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )