БНХАУ-ын дарга асан Жян Зэминь таалал төгсжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

 

БНХАУ-ын дарга асан Жян Зэминь лхагва гарагт /2022.11.30/ 96 насандаа таалал төгссөн тухай Хятадын төв телевиз мэдээлжээ.

Жян Зэминь цусны хорт хавдраар шаналж байжээ. Тэрээр 1926 оны наймдугаар сарын 17-нд Жянсү мужид төржээ. Жян Зэминь 1989 оноос 2002 оны хооронд Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1993-2003 онд БНХАУ-ын даргын албан тушаалыг хашиж байжээ.

Top