"Хилээр 6.4 сая тонн нүүрс хяналтгүй гарсан байх боломжгүй"

2022 оны 11 сарын 30

Сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой" компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан, энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байна. Энэ асуудалд өнөөдөр /2022.11.30/ ЗГХЭГ-ын дарга дараах тайлбарыг өглөө.


Тэрээр "6.4 сая тонн нүүрс хилээр ямар ч хяналтгүй гарсан байх боломжгүй.

Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ (~$60), хилээр гаргах үнэ (~$120) хооронд үүсдэг зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа болохыг энд тодотгоё.

Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(134.195.196.134) 2022 оны 12 сарын 02

Тнгэж өмөөрөөд эхэлбэл хийсэн ажил, гаргасан шийвэр орвонгоороо өөрчлөгдөжМАНгар гишүүд хулгай хийгээгүй болох юм байх даа...

0  |  0
51(202.21.109.39) 2022 оны 12 сарын 01

zugeer bgaarai shalgaarai chi esvel ene 1 ni

0  |  0
Цог(192.82.85.159) 2022 оны 12 сарын 01

Улс төр эрх мэдэлтүүднүүдийн нэг толгойлогч мэдэн будилаад худлаа шаагаад эхэллээдээ. 40 их наядын хэрэг 40 саяар торгоод өнгөрөх бэлтгэл шатандаа орлоодоо\n

1  |  0
Зочин(202.126.90.106) 2022 оны 11 сарын 30

Үлгэр яриад л бид итгээд л

0  |  0
Top