ӨМНӨГОВЬ: МАН-ын хорооноос хүргүүлсэн шаардлага БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ ирэх оны төсвөө хэлэлцэж эхэллээ. Тус ИТХ дахь МАН-ын бүлэг болон аймгийн МАН-ын хорооноос дараах шаардлага, саналуудыг төсөвт тусгуулахаар хүргүүлээд байна.


Тус шаардлагад иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, малчид, тариаланчдыг дэмжих зэрэг хэд хэдэн зүйлийг тусгасан байгаа юм.

Үүнээс онцлон дэлгэрүүлбэл иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:

 

  1. Аймгийн иргэн бүрт 1 сая төгрөг олгох. АН сонгуулийн амлалтаа биелүүлж, “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн ноогдол ашгаас аймгийн иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг сайжруулах зорилгоор Өмнөговь аймгийн иргэн бүрт 1 сая төгрөгийг нэг удаа олгох. 2022 оны гүйцэтгэлээр  “Таван Толгой” ХК нь 200 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар урьдчилсан тооцоолол гарч байна.
     
  2. ТАХ-ын цалинг 80% нэмэгдүүлэх. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нарын санаачлан батлуулсан Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу аймгийн хэмжээнд Төрийн албан хаагчдын цалинг 80 хувиар нэмэгдүүлэх.
     
  3. Говийн дэмжлэг 150.000+. Говийн дэмжлэг хөтөлбөрийг өргөжүүлж, сар бүр олгох хэмжээг 150 мянган төгрөгөөс дээш болгон нэмэгдүүлэх замаар төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.000.000 төгрөгт хүргэх
     
  4. Бизнес эрхлэгчдэд зээл олгох. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүд, хоршоонуудад тэгш хүртээмжтэй олгох,
     
  5. Гурван тонн нүүрс үнэ төлбөргүй олгох. Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн орон нутгийн өмчийн төлөөлөлд чиглэл өгч, аймгийн хэмжээнд хэрэгцээт айл өрх бүрт гурван тонн нүүрсийг үнэ төлбөргүй олгон, тээврийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх.
     
  6. Оюутан сурагчдад дэмжлэг үзүүлэх. Улаанбаатар хотод баригдаж буй 500 оюутны дотуур байрны үлдэгдэл санхүүжилтыг орон нутгийн төсвөөс бүрэн шийдвэрлэж, шаардлагатай тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг бүрдүүлэн оюутнуудын ар гэрт нэн тулгамдаж буй амьдрах байрны зардлыг хөнгөвчлөх зэргийг шаарджээ.

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨСӨВТ ТУСГУУЛАХААР АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНООС ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.94.243) 2022 оны 12 сарын 01

Өө за за төрийн мөнгөөр сонгуулийн арилгалаа хийж эхлэв.Хэн гэж нөхөр сонгуулийн бэлтгэлээ хийгээд эхлэв.Одоо бүүр амар ...Хуулийн байгууллага АТГ Цагдаа,шүүх ,прокурор ажиллаа хийгээрэй...

0  |  0
Top