Хён А-д хууртаж байсан гэх DAWN анх удаагаа тайлбар өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

 

К-попын алдартай хосууд болох Dawn болон Хён А нар зургаан жилийн үерхэлдээ цэг тавьж буйгаа албан ёсоор зарлалаа. 

Уг мэдээлэл цацагдсанаас хойш тэднийг чухам ямар шалтгааны улмаас хоёр тийш болсон тухай олон таамаг гарч ирсэн. 

Дуучин Dawn-ий инстаграм хуудас дээр Хён А өөрийг нь хууран мэхэлж, өнгөрсөн амьдралаа нуусан гэх утга бүхий бичвэр байсан. Энэ мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байсан бөгөөд дээрх мэдээллийг хуурамч хаягнаас тараасан болохыг Dawn өөрийн жинхэнэ хаягаараа дамжуулан мэдэгджээ. 

 

 

Энэ тухай тэрээр "Сайн байцгаана уу. Dawn байна. Энэ бүхэн тийм  ч удаан үргэлжлэхгүй байх. Надтай ижилхэн хаяг нээж, хуурамч мэдээлэл тараасан хулчгар, өрөвдмөөр хүнийг би шүүхэд өгөх болно. Бид салсан хэдий ч тэр миний хувьд үнэ цэнтэй хүн хэвээр байх болно. Өмнө нь уулзаж байсан хүмүүсээс хамгийн үнэ цэнтэй, чин сэтгэлтэй, хамгийн догь нэгэн. Тэр бол миний ирээдүйд ч хамгийн ихээр хайрласаар байх уран бүтээлч. Битгий ингэж амьдар. Дэлхийд ирсэн үнэт цагаа үнэ цэнтэйгээр ашиглаарай" гэжээ. 

 

 

Dawn-ий хаягтай ижил хаяг нээж ташаа мэдээлэл тараасан этгээд "Тэр надад худлаа ярьж, өнгөрсөн бүхнээ надаас нуусан. Үерхэж байх хугацаандаа тэр өөр залуутай надаас нууцаар уулзаж байсан. Тэд ахлах сургуульд байхдаа хэсэг хамт амьдарч байсан гэсэн. Бүр үр хөндүүлж байсан. Тэр надаас урвасан мэт санагдаж байна. Хэчнээн удаа худлаа ярьсан бол... Би галзуурах нь ээ" хэмээн бичиж олон нийтийн сүлжээнд тараажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top