Реппэр Канье Уэст Алекс Жонстой хийсэн ярилцлагынхаа үеэр Адольф Гитлерийг илэн далангуй магтжээ. Хар даавуугаар нүүрээ бүрхсэн тэрээр нацистуудын хийж байсан зүйлсийг магтахын зэрэгцээ тэднийг хурдны зам болон микрофоныг зохион бүтээсэн хэмээсэн байна.
Мөн Еврейчүүдийг Христийн шашинтай хүмүүсийг хагалан бутаргаж байна хэмээн үзэж буйгаа ярьжээ. Үүгээрээ дамжуулан Еврейчүүдийг хаалганы гадна үлдээж, дургүй байгаагаа илэрхийлжээ.
Еврейчүүдийн эсрэг үзэлтэн Канье энэ тухайгаа олон нийтийн өмнө нээлттэй ярьж эхэлсэн. Энэ нь түүний загварын ертөнц дахь карьерыг унагаж, тэрбумтан статусаа алдахад хүргэсэн. Мөн инстаграм болон твиттер хуудаснаа пост оруулах эрхээ хасуулсан тэрээр зогсох хүсэл байхгүй байгаа бололтой.
Саяхан нэгэн сонирхолтой үйл явдал мөн болсон. 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр болсон Дональд Трамп Канье Уэсттэй хамт хооллосон нь түүний улс төрийн карьерыг унагааж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчийг дэмжиж, хамтарч ажиллах нь Ерөнхийлөгч хүний хувьд тохиромжгүй үйлдэл хэмээн олон нийт үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
hudiig xar daa setsgetsiin gun ovhtei mangar xar
Нацистууд харуудыг хамгийн их үзэн яддаг
Ene myy har sarmagchin door bichsen ugeegui guilgachin umhii mongol 2 yag taarsan taar shuudainuud.
Новшийн жүүдүүдийг устгах нь зөв\n