Уилл Смитийн гэр бүл "Оскар"-ын дараа анх удаа хамтдаа гарч ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

 

2022 оны "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит тайзан дээр комедиан Крис Рокыг алгадаж, дэлхий дахинаа сенсааци дэгдээсэн билээ. Үүнээс хойш гэр бүлийн хамтаар улаан хивсний ёслол, олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцоогүй тэрээр энэ удаад гэр бүлийн хамтаар "Эмансипаци" киноны нээлтийн улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ. 

Хар, цагаан, улаан хүрэн өнгөөр дагнан хувцасласан тэд нэгдмэл байр суурьтай байгаагаа ийнхүү батлан харуулав. 

"Оскар" дээр болсон үйл явдлаас болж Уилл Смит 10 жилийн турш академаас зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд оролцох эрхгүй болсон. Уилл Смит ч мөн академийн гишүүнчлэлээс сайн дураараа татгалзсан билээ. 

Түүний хамгийн үнэт зүйл бол түүний гэр бүл. Гэр бүлийнхэн нь ч мөн түүнийг бүхий л цаг үед дэмжих болно гэдгээ илэрхийлсэн бөгөөд алдартай гэр бүлийнхнийг улаан хивснээ дахин гялалзаж байгааг харахад таатай байгаагаа шүтэн бишрэгчид нь илэрхийлсээр байна. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.16) 2022 оны 12 сарын 04

Тэнэг авгайг амбаардаад хөөгөөд явуулахгүй тэ

0  |  0
Монгол(126.158.208.47) 2022 оны 12 сарын 05

Манай хүүхэд, нөхрийг тэгж шоглож доромжилсон бол би цохих л бсан

5  |  0
Чимэг(64.119.23.138) 2022 оны 12 сарын 05

Би ч гэсэн гэр бүлээ л өмөөрнө.

6  |  0
Фэн(139.5.216.209) 2022 оны 12 сарын 05

Хүчирхийлэл буруу хэдий ч эхнэрийнх нь эрүүл мэндээр ёс зүйгүй хошигнол хийсэн Крисийн буруу гэж боддог. Би байсан бол алгадах биш цохих байсан. Академиас хасагдах тэр л биз. Ар гэрээ хамгаалж чадахгүй байснаас дээр.

19  |  0
үнэн(59.153.112.83) 2022 оны 12 сарын 05

Уилл Смит Буддын Шашинтай, бүүр улааны урсгалынх буюу Төвдийн ламын шашинтан

6  |  0
1(192.82.77.193) 2022 оны 12 сарын 05

Т1 авгай

1  |  3
Top