Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Токио хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн 6 дугаар чуулганд оролцоно.
Олон улсад нэр хүндтэй удирдагчид, манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөллийг оролцуулан жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг энэхүү чуулганыг Япон Улсын Засгийн газраас 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн чуулганд Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Ёханнессон, Молдав Улсын Ерөнхийлөгч Майя Санду, НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сима Бахус нар оролцож, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Бацэцэг Өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн жилүүдэд энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд Аргентины дэд Ерөнхийлөгч Габрила Инчет, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина, Болгарын Шадар сайд Екатрина Захарова, Польш, Хорват, Индонез, Австрийн Гадаад хэргийн сайд, мөн Тэргүүн хатагтай Мишель Обама, Нобелийн энх тайвны шагналтан Малала Юсуфзай, Тавакел Карман нар уригдан оролцож байсан болно.
Сэтгэгдэл ( 3 )
Улаан дээлтэй нэгэн эмэгтэй хaтaн хaaных нь биед хүрсэн нь Япон улсын aрд иргэдийг ихээхэн цoчирдуулсaн бaйнa.
ER N BOL MONGOLCHUUD NEG CH GESEN EMEGTEIGEE BOLOVSRUULJ HUN BOLGOHGUI BOL URGELJ L SHIVSHIG GEED BH UU... HARIN DEMJEED SUL TALIIG N ZASCH ZALRUULJIIJ MONGOL EMEGTEI DELHIIN TUVSHIND GARNASHDEE...ZUGEER L DEMJ...
Шившиг