К-Драма үзсэн Хойд Солонгосын гурван сурагч ЦААЗЛУУЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

 

Хойд Солонгосын ахлах сургуулийн гурван сурагч Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн хэргээр цаазлуулжээ. 

2022 оны аравдугаар сарын эхээр ахлах сургуулийн гурван эрэгтэй сурагч Өмнөд Солонгосын олон ангит кино үзэж, бусдад дамжуулсан нь ил болсон тул цаазын ял сонсож, цаазлуулжээ. Тэдэнтэй хамт хойд ээжийнхээ амийг хөнөөсөн өсвөр насны хүү мөн цаазлуулсан байна. 

Цаазаар авах ялыг Хятадтай хиллэдэг Хэсан хотын нисэх онгоцны буудалд, олны нүдэн дээр хийж гүйцэтгэжээ. 

2020 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгос Өмнөд Солонгосын дуу, дүрс бичлэг оруулж ирсэн болон тараан түгээсэн этгээдэд цаазын ял оноох хууль хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь насанд хүрээгүй хүмүүст ял шийтгэл ногдуулдаггүй байсан. Харин 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн нас, хүйс үл хамааран ял ногдуулдаг болсон байна. 

Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд насанд хүртэл нь өөр төрлийн ял шийтгэл ноогдуулдаг ч энэ удаад тэдэнд шууд цаазын ял оноожээ. Энэ нь нэг талаараа Хойд Солонгосын ард иргэдэд сануулга өгч байгаа хэрэг аж. 

Цаазын ял авсан хүүхдүүд Өмнөд Солонгос төдийгүй АНУ-ын телевизийн хэд хэдэн цуврал нэвтрүүлгийг үзсэн хэмээн мэдүүлжээ. Хөвгүүд дээрх дүрс бичлэгүүдийг найзууддаа дамжуулах гэж байгаад баригджээ. 

Гэсэн ч Хойд Солонгосын иргэдийн дунд Өмнөд Солонгосын контентууд өргөн тархсан хэвээр байна. Эх сурвалжийн мэдээлснээр судалгаанд оролцсон Хойд Солонгос иргэдийн 90 гаруй хувь нь "Squid Game", "Crash Landing On You" зэрэг цувралыг үзсэн хэмээн хариулсан байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рмм(66.181.161.2) 2022 оны 12 сарын 07

Юү гэсэн үг вэ дуугарчил байгааш дээ наад дарангуйлагчид чинь бүр давраад цөмийг зэвсгээр дэлхийг сүрдүүлээд байгааш дээ

1  |  1
Z(172.56.152.132) 2022 оны 12 сарын 06

Muu yargachid

2  |  0
нарангэрэл(66.181.160.69) 2022 оны 12 сарын 06

яая хүний эрх гэж энэ улсад алгаа нөгөө НҮБ ,Америк, НАТО гээд байгаа байгууллагууд нь яагаад таг дуугарахгүй байнаа худлаа Оростой л эрх мэдлийн талаар худлаа хэрүүл хийгээд байх юм байж новшнууд чинь

7  |  2
Top