Сун Хын Мин: Биднийг дэмжсэн бүх хүнээс УУЧЛАЛТ хүсье

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

 

Өмнөд Солонгосын шигшээ баг "Qatar 2022" хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д шалгарч, Бразил улсын багт 4:1 харьцаатайгаар хожигдон, харамсалтайгаар тэмцээнийг орхилоо. 

"Үхлийн хэсэг"-ээс шалгарч, боломжгүй зүйл гэж байдаггүйг нотлон харуулсан тэдний хувьд төдийгүй тус улсын багийн дэмжигчдийн хувьд хүнд өдөр байв. 

Тоглолтын дараа БНСУ-ын багийн ахлагч Сун Хын Миний өгсөн богино ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

-Та мэс засал хийлгэснээсээ хойш ердөө сарын дараа бүтэн цагийн дөрвөн тоглолтод оролцлоо. Таныг одоог хүртэл бэртэлтэй байгаа гэж сонссон. Эдгэрэлтийн явц хэр байгаа тухай асууж болох болов уу?

-Би зүгээр ээ. Багийнхны маань туулж өнгөрүүлсэн зүйлсийн дэргэд энэ юу ч биш. Би зүгээр байгаа. 

-Багийнхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ? 

-Бүгд маш шаргуу ажилласан. БНСУ-ын ард түмэн, хөлбөмбөг сонирхогчид болон биднийг дэмжиж байсан бүх хүмүүсээс уучлалт хүсмээр байна. 

Бид чадах бүхнээ хийсэн. Оноогоо ойртуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Үнэхээр ширүүн тоглолт боллоо. Гэсэн хэдий ч би багийнхнаа энэ хүртэл явж чадсанд нь баярлаж, маш их бахархаж байна. Тэд бүхнээ зориулсан. Үүний төлөө маш их хөдөлмөрлөсөн гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Тоглолтын дараа багийнхантайгаа ярилцаж байгаа харагдсан. Тэдэнд юу гэж хэлсэн бэ?

-Хамтрагчдаа талбай дээр болон амьдрал дээр маш их хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлсэн. Тэд надад маш их урам зориг өгсөн. Тиймээс тэдэнд баярлаж буйгаа хэлэх ёстой.

 

Түүний даруу зан Өмнөд Солонгосчуудын хайр хүндэтгэлийг хүлээв

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.109) 2022 оны 12 сарын 09

Шөвгийн 8 хүрвэл их юм..Хэмжээндээ байсан нь дээр бх шүү...

0  |  5
Зочин(192.82.84.149) 2022 оны 12 сарын 09

Сайн байсаан дараагиин дэлхиин аваргад япон солонгос 2 шөвгиин 4т зогсох болно

11  |  0
Top