Цоохор ирвэсийн зулзагыг байгальд буцаан тавьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Энэ сарын 4-нд нэг нас хагастай цоохор ирвэсийн зулзага гүемийг эх байгальд буцааж тавьсан талаар Түвдийн ӨЗО-ны Лин Жөү шяны ойн аж ахуйн товчоо мэдээлжээ.

Гүем төрөнгүүтээ эхээсээ хагацсан ба нутгийн малчин Дансандорж олж авч шяныхаа зэрлэг амьтан хамгаалах төвд хүлээлгэн өгсөн байдаг. Зэрлэг амьтан хамгаалах төв гүемийг жил хагасын турш бие даан амьдрах чадвартай болтол нь арчлан тэжээжээ.

 

 

Дашрамд сонирхуулахад, ирвэсийн хэд хэдэн төрөл зүйл байдгаас "цаст уулын цагаан барс" хэмээгддэг цасны ирвэсийн тоо толгойгоороо Хятад улс тэргүүлдэг бол Монгол улс удаах байрыг эзэлдэг.

Цоохор ирвэс нь богино хөл, урт биетэй, цагт 60 орчим км хурдалдаг төдийгүй бүх зүйлийн амьтныг барьж иддэг. Ширэнгэн ойгоос, цөлийн бүсэд хүртэл нутаглана. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахаараа хүрхэрч, архирдаг аж.

 

 

Эх сурвалж: CCTV.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top