“LOEWE” брэнд зааны хэлбэртэй цүнх гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

 

Испанийн “LOEWE” брэнд 2023 Хавар/Зуны арьсан эдлэлийн коллекцид зааны хэлбэртэй эмэгтэй цүнхнүүд оржээ.

Цүнхийг тугалны арьсаар хийсэн ба хөх ногоон, хүрэн, хар саарал, хар зэрэг өнгөний сонголттой гаргасан байна. Цүнхний хэлбэрээр зааны дөрвөн хөл, чих, хошуу ялгагдана. “Зааны” нүүр хэсэг нь хоёр жижиг нүдтэй.

Энэхүү өвөрмөц хэлбэртэй цүнхний үнэ 2450 ам.доллар. Цүнхийг зөвхөн “LOEWE” брэндийн албан ёсны сайтаас захиалж, худалдан авах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top