Өнгөрсөн хоёр өдрийн жагсаалтай холбоотой, тэдний тавьж байгаа шаардлагуудын талаар МАН-ын Бүлгийн хуралд өнөөдөр /2022.12.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна.
МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж дараах хоёр шийдвэрийг гаргасан талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
НЭГДҮГЭЭРТ
Тэрээр “Хариуцлага тооцох асуудлыг түргэвчилж, хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Жагсагчдын тавьж байгаа гол шаардлага энэ байгаа. “Нүүрсний хулгай” гэж нэрлэж байгаа асуудалтай холбоотой болон бусад ажлын хариуцлага алдаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох шаардлагатай гэдэг шаардлагыг Засгийн газар шат шатандаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа.
- Энэ хүрээнд нэг шийдвэрлэх шаардлагатай асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж үзэж байгаа. Үүнд байгаа авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэх хугацааг багасгаж, хурдан болгохтой холбоотой асуудал гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газрын ойрын үед энэ хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж, яаралтайгаар хэлэлцүүлэх шаардлагатай байна гэж үзсэн.
- Дээрх асуудлын хүрээнд УИХ нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргасан, УИХ-ын даргын Захирамж гарсан. Нээлттэй сонсголыг маргааш Эдийн засгийн байнгын хороогоор товыг нь тогтоно. Хуулийн дагуу 14 хоногийн дотор багтааж явуулах ёстой.
- Засгийн газар ойрын үед хуралдаж, ОФФТЕЙК гэж нэрлэж байгаа урьдчилсан төлбөрт гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай байна гэж үзсэн. Цаашдаа нүүрсний хулгай, уул уурхайн бүтээгдэхүүн дээр асуудал гаргахгүйн тулд 2022 ондоо багтааж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай яаралтай батлах шаардлагатай. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан, хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Ажлын хэсэг гараад анхны хэлэлцүүлэгт бэлдэж байгаа. Ирэх 7 хоногоос УИХ-аар хэлэлцээд энэ хуулийг хурдан гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
- Нээлттэй сонсголын хүрээнд хэлэлцэх асуудлын нэг нь Төмөр замтай холбоотой асуудал байгаа. Нүүрстэй холбоотой асуудал ярихаар нүүрстэй холбоотой асуудал яригддаг. Үүнийг нээлттэй сонсголын хүрээнд ярьж, шийдвэрлэх шаардлагатай.
ХОЁРДУГААРТ
Цаашдаа энэ хэвээр явахад хүндрэлтэй байна. Тиймээс энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг авч үзэж, ярихаас өөр арга алга гэж үзсэн.
УИХ өнгөрсөн наймдугаар сарын 04-нд УИХ-ын 54 дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоол бол УИХ-ын гишүүдийн тоо, Сонгуулийн тогтолцоотой асуудлаар Засгийн газар судалж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн дагуу өргөн барих чиглэл өгсөн. Үүнийг ондоо багтааж Засгийн газар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх шаардлагатай байна гэж үзсэн" гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Өөрийнхөө хулгай хэрхэн хийснээ яриач.
Худлаа бүү хуур Одоо огцорцгоо. Та нарт хэнч итгэхгүй. Бүгдээрээ лгйварчид мөн. Одоо огцор
Hulgaigaa yariachee