Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо /2022.12.07/ "Нүүрсний хулгай"-н гэх хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгохыг шаардсан жагсагчидтай уулзаж байна.
Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр "Энэ олон залуучуудын нэгдсэн жагсаал бол нүүрсний хулгайчдыг барьж, улсад ашигтай байдлаар мөнгөө авъя гэж байгаа. Та шаардлагатай тохиолдолд зарлана гэж хэлсэн. Зарлах цаг чинь болсон юм биш үү. 5 хоног хүлээлээ шүү дээ. Нэрсийг нь зарлахаас битгий айгаач ээ. Үүнийг дэлгэхээс битгий айгаач ээ. МАН-ын санхүүтэй холбоотой хүмүүсээс битгий айгаач ээ. Ард иргэдтэйгээ хамт байгаач ээ. Хамтдаа байх нь чухал юм бол ард иргэдтэйгээ хамт байгаач ээ" гэлээ.
Түүний энэхүү шаардлагын хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгойн нүүрстэй холбоотой хулгайн хэргийг нийгэмд гаргаж тавиад гурван долоо хонож байна. Анх Засгийн газар энэ асуудлыг гаргаж тавин, Тавантолгой дээр хугацаа заан, хүн томилсон. Хууль, эрх зүйн хүрээнд шалгаж байна. Нэрс удахгүй тодорно. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар ажиллаж байгаа. Үүнийг шууд Ерөнхий сайд гарч ирээд зарлах боломж байхгүй. Бид тэр хүмүүсийг ажлаа хийх боломжийг олгох ёстой" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Жүжигчин нэртэй новш худлаа өдөөн хатгаад бх юм. Хуулийн дагуу шалгаж илрүүлэхэд цаг хугацаа орно
Энэ салбадай юу вэ
Сайд дарга нар , улс төрчид гишүүд ээс зааавал шалгах ёстой тэд дээд шатны хулгайчид нь шүү удирдан чиглүүлэгч хаацайлан хамгаалагчид