Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан.
Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны арвандугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулав.
Тус ажлын хэсэг өнөөдөр /2022.12.08/-өөс Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
Сэтгэгдэл ( 1 )
шалгаж бгаа бол н.наранбаатар с.мөнхбаяр дашдооровын мөнхтулга нарыг шалга. нүүрс байтугай алттай шороо гаргаж байсан их гарын дээрэмчид