Зураач Ц.Ган-Эрдэнийг Соёлын элчээр томилов

2022 оны 12 сарын 09

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, зураач Ц.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ нь ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулагддаг “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцох эхлэлийг тавьж, Монголын дүрслэх урлагийн салбарын ололт амжилтыг гадаадын улс орнуудад танилцуулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ “МӨНХ ХӨХ ТЭНГЭР”, “ТОЛИН ТУСГАЛ”, “АНХНЫ БОЛЗОО”, “БОДИТ БАЙДАЛ НЬ ХООСОН ЗҮЙЛ” зэрэг бие даасан үзэсгэлэнг Испани, Герман, Бельги, Нидерланд, Дани, Солонгос зэрэг улс орнуудад гаргасан байна.
 

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв, соёлыг орчин үеийн дүрслэх урлагийн хэв маяг, чиг хандлагатай хослуулан уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинд эх орноо сурталчлах, Монгол Улс, ХБНГУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top