Г.Азжаргал: Б.Ганхуяг нарын 6 хүнийг цагдан хорих санал хүргүүлсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.09/ нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал нүүрсний хэрэгтэй холбогдуулан зарим мэдээллийг давхар өгсөн. 

Тэрбээр "АТГ-аас тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтран Прокурорын хяналттай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хуулийн байгууллагаас нүүрсний хулгай гэх хэрэгт таван үндсэн чиглэлд шалгалтын ажиллагаа явуулж байна. Нүүрстэй холбоотой гэрээ, олборлолт, тээвэрлэлт, С зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шалгаж байна" гэлээ.  

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчилж, зургаан хүнийг нь цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top