“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотод хууль бусаар тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжихээр болсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Казахстанд орон сууцны хороолол барьж байгаа гэсэн мэдээллийг өмнө нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон бусад хүмүүс ярьж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )