Шатрын 2022 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын өсвөрийн шатарчид 14 медаль хүртлээ.
Шри Ланка улсын Калатура хотноо 2022 оны арванхоёрдугаар сарын 03-11-ний өдрүүдэд "2022 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн" зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд 13 орны 410 тамирчин өрсөлдөж байна.
Манай улсаас Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэдоржоор ахлуулсан 22 өсвөрийн тамирчин, 5 дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл 2 хүн, 1 шүүгч гэсэн 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )