Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д хийсэн хяналт, шалгалтын талаар ЦЕГ-аас өнөөдөр /2022.12.12/ олон нийтэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сүхболд "Цагдаагийн байгууллагаас "Тавантолгой" компаниас нүүрс худалдаж авсан аж ахуйн нэгжүүд худалдан авсан нүүрсээ илүү хэмжээгээр экспортод гаргадаг, Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч. хилийн цэрэг, авто тээврийн байгууллагын албан тушаалтнууд бүлэглэн бүтгэл хяналтгүй гаргаж, хөрөнгө завших, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг шалгасан.
Зөвхөн энэ гэмт хэрэгт одоогийн байдлаар 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан бүртгэлтэй байна.
Улсын хилээр нийт 32230 удаагийн давтамжаар хоосон гарсан гэх бүртгэлтэй байгаа юм. Үүнээс Монгол Улсын аж ахуйн нэгж 19, БНХАУ-ын 27 аж ахуйн нэгжийн "Тавантолгой" ХК-тай гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 мянган тонн нүүрс экспортод илүү гарсан болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, нийт 47 компанийн үйл ажиллагаа тогтоогдоод байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
үмхий хужаа нарыг хятадад шууд мэдэгд тэгвэл наад хэдийг чинь шууд цаазаар авна харин монголчуудыг яах вэ уг нь цаазаар авчихвал зүгээр л байна даа даанч бүгдээрэй хулгайч нар их хурлыэхан. ялгаа нь энэ хятадын тал бол шууд цааз
2013-2017- 942000тонн, 2017-2022-?
Улам лавшруулан шалгавал маш их нүүрсний хулгай илчлэгдэнэ.