Орон нутгийн цагаар 9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын нийслэл Эр-Рияд болсон Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалтын үеэр илтгэл тавьж, Хятад, Арабын хувь заяаны хамтын цогцын байгуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэйг онцлон, ажил хэрэгч хамтын ажиллагааны хувьд “Найман хамтын ажиллагаа”-г санал болгожээ. Хоёр тал үр дүнгийн баримт бичгийг нийтэлж, шинэ эриний хамтын ирээдүйтэй Хятад Арабын хамтын цогцыг байгуулахын төлөө бүх хүчин чармайлтаа гаргах болно гэжээ. Энэ нь уг дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал ололт юм.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь БНХАУ байгуулагдсаны дараа Арабын орнуудын удирдагчидтай хийж буй анхны дээд хэмжээний уулзалт бөгөөд Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын агуулга, цар хүрээг шинэ шатанд гаргаж, өнөөгийн шинэ нөхцөл байдалд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагийн тод илэрхийлэл боллоо.
Олон улсын байдал ээдрээтэй, шинэ өөрчлөлтийн эрин үедээ орж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай, орон нутгийн мөргөлдөөн байнга үүсэж, барууны зарим гүрнүүд нэг талт үзлийг баримтлан, бусад орны энх тайван, хөгжилд саад болж байна. Хятад, Арабын хувь заяаны хамтын цогцын байгуулалтаа эрчимжүүлэх нь хоёр талын хөгжлийн харалтад нийцэж байгаа юм.
Шинэ эрин үед Хятад-Арабын хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулах бэ? Чуулга уулзалтын үеэр Хятадын тал өөрийн саналаа дурдаж, бодтой төлөвлөгөө дэвшүүлжээ.
“Бид тусгаар тогтнол, бүрэн эрхээ дээдлэн нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах ёстой”, “Би эдийн загийн хөгжлөө анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой”, “Бүс нутгийн аюулгүй байдлаа хамгаалж, хамтын аюулгүй байдлыг бий болгох ёстой”, “Соёлын харилцаагаа ахиулж, ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой” гэх дөрвөн саналыг Ши Жиньпин дурдаж, шинэ эрин үед Хятад-Арабын хувь заяаны хамтын цогцын байгуулалтын чиглэлийг тодорхойллоо.
Арабын орнууд өөрсдийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замыг бие даан эрэлхийлж, ирээдүй, хувь заяагаа өөрсдийн гарт баттай атгахыг Хятад улс дэмжиж байна гэж Ши Жиньпин уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Ойрх Дорнодын асуудлын гол цөм болсон Палестины асуудлын талаар Ши Жиньпин, Олон улсын хамтын нийгэмлэг "хоёр төрийн шийдэл"-г тууштай баримтлах ёстой, Хятад улс Палестинд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлж, Палестины ардын амьжиргааг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн цохон тэмдэглэв.
Арабын зүйр үгэнд “Үг бол навч, үйлдэл харин үр жимс нь юм” хэмээдэг. Шинэ эрин үед Хятад-Арабын хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд бодитой үйлдэл байх ёстой. Ирэх 3-5 жилд Хятад улс Арабын орнуудтай хамтаар “Найман хамтын ажиллагаа”-г хэрэгжүүлэхийг Хятад улсын дарга Ши Жиньпин санал болгожээ. Үүнд хөгжлөө дэмжих, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, ногоон инновац, эрчим хүчний аюулгүй байдал, соёлын солилцоо, залуу боловсон хүчин, аюулгүй тогтвортой байдал зэрэг 8 салбарыг багтаажээ. Энэ нь Хятад улс Арабын орнуудтай хамтаар хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэж буйг харлууллаа.
Хятад улс, Арабын орнууд харилцан хэн алиндаа хэрэгтэй юм. Хөгжлийн шинэ чиглэлд Хятад-Арабын харилцаа шинэ шатанд хөгжиж, хоёр талын ард иргэд, түүнчлэн дэлхийн энх тайван хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно.
Сэтгэгдэл ( 0 )