53 нас хүрч байгаа реппэр Шон Дидди Комбс 7 дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ажилладаг 28 настай Дана Тран хэмээх бүсгүй түүний 7 дахь хүүхдийг төрүүлжээ.
Аравдугаар сарын 15-ний өдөр Калифорния мужийн Ньюпорт Бичд төрсөн бяцхан үрийнхээ төрсний гэрчилгээг тэд энэ даваа гарагт авсан байна.
1993 онд Диддигийн тухайн үеийн найз охин нь түүнд анхны хүүхдийг нь төрүүлсэн. Үүний дараа реппэр Дидди ихэр охид Д'Лаила, Жесси болон Кристиан нарыг 2018 онд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан Ким Портерын хамт угтан авсан. Талийгаач эхнэрийнхээ том охиныг өргөж авсан Дидди Сара Чапман гэх эмэгтэйтэй болзож байх үедээ Шаанс хэмээх охиноо өлгийдөн авчээ.
Ийнхүү дөрвөн эмэгтэйгээс нийт 7 хүүхэдтэй болсон Дидди дуучин Yung Miami-тай энэ оны эхээр болзож эхэлсэн. Хэдийгээр үерхэж байгаа ч гэсэн ганц бие мэт амьдрахыг илүүд үздэг. Мөн хэн хэнийхээ хоёр дахь сонголт биш гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )