IU-ийн тухай худал сэтгэгдэл бичсэн этгээдийг 2302 ам.доллараар ТОРГОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

 

Дуучин IU-ийн харьяалагддаг "EDАM" энтертайнментийн зүгээс өнөөдөр нэгэн мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Бид та бүхэнд өмнө нь хэд хэдэн удаа мэдээлж байсны дагуу хувь хүн рүү халдах, доромжлол, гүтгэлэгийн чанартай худал мэдээ тараах, хувийн нууцад халдсан хорлонтой сэтгэгдлүүдэд өнгөрсөн жилээс эхлэн хуулийн дагуу арга хэмжээ авдаг болсон. Дуучин IU-ийн эсрэг худал мэдээлэл, гүтгэлэг, хувь хүн рүү халдсан хорлонтой сэтгэгдэл болон пост нэрээ нууцлан олон удаа нийтэлсэн хүмүүст хуулийн фирмээр дамжуулан гомдол гаргасан. 

Гэмт этгээдүүд мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, 3 сая вон буюу 2302 ам.доллараар торгуулсан. Тэд дахин ижил төрлийн гэмт хэрэг үйлдвэл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах болно" гэжээ. 

Тус энтертайнментийн харьяанд дуучин IU болон Шин Сэ Гён, WOODZ нар харьяалагддаг байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top