Экспортод гаргах нүүрсний цахим арилжааны журмыг баталлаа

2022 оны 12 сарын 14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.12.14) болж, дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний  чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top