“Алтан охин” М.Анхцэцэг аваргаа хамгаалахаар өрсөлдөнө
Колумбын Богота хотод энэ сарын 5-16-ны өдрүүдэд хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 2023 оны ДАШТ нь эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн юм.
Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Гавьяат тамирчин М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын таван эмэгтэй тамирчин өрсөлдөж байна. Бусад гурван тамирчин маань энэ удаагийн тэмцээнд хараахан медалийн тавцанд зогсож чадаагүй бол Гавьяат тамирчин М.Анхцэцэг өнөөдөр 08.00 цагаас өрсөлдөнө. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д дэлхийн аваргаа хамгаалах зорилготой оролцож байна.
Энэ удаагийн ДАШТ 2024 оны Парисын олимпын эрхийн урьдчилсан тэмцээнүүдийн нэг юм. ДАШТ-д ОХУ, Беларусын багийг Украины дайны улмаас оруулаагүй бол өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосыг оролцох эрхийг нь хассан. Мөн арваннэгдүгээр сарын 24-нд Пакистан, Малайзын шигшээ баг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хятадын Чунцинд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч гуравдугаар сард Хятад улс цар тахлын улмаас тэмцээнийг явуулж чадахгүй болсноо зарласан. Ингээд 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Боготаг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)