М.Анхцэцэг ДАШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

Колумбын Богота хотод хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ нь эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн юм.

Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Гавьяат тамирчин М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр өглөө 08:00 цагаас манай тамирчин М.Анхцэцэг өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ. 

Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин "Алтан охин" маань түлхэлттэйгээр эхлээд 138кг өргөж амжилтгүй боллоо. Хоёр дахь оролтоороо 143 кг-ыг өргөж, медалийн болзол хангасан юм.

Харамсалтай нь манай тамирчин нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болоод байна. Учир нь огцом өргөлтөөр 110 болон 111 кг-ыг захиалаад өргөж чадаагүй тул нийлбэр дүнгээр медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдсан юм.

Тэмцээний дараа дасгалжуулагч Ц.Хосбаяр "Энэ тэмцээнд Ази тивээс өрсөлдсөн дөрвөн тамирчин дөрвүүлээ өргөж чадсангүй. Газрын өндөр, намын ялгаанаас болж байна гэж бодлоо. 

Хамт байж дэмжсэн ард түмэндээ баярлалаа. Уг нь бид аваргын алтан медалийг зорьж ирсэн. Харамсалтай нь мөнгөн медаль хүртлээ. Гурван охиноо медальд хүрнэ гэж тооцоолж ирсэн. Сэтгэл дундуур байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн ба өмнө нь тэрбээр 2017, 2019 онд хүрэл медальтай ирсэн нь Монголын туйванчдын тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогддог билээ.

Түлхэлттэй өргөлтийн шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top