Stephen “tWitch” Boss нэрээрээ дэлхий дахинаа танигдсан бүжигчин 40 насандаа амиа хорлон нас баржээ.
Тэрээр толгойдоо бууны шарх авсаны улмаас нас барсан хэмээн цагдаа нар мэдээлжээ. Гадны нөлөөгүй нас барсан учраас амиа хорлолт хэмээн дүгнэж уг хэргийг хаасан байна.
Түүний цогцосыг орон нутгийн цагаар мягмар гарагт Калифорния мужын Энсино хотын "Oak Tree Inn" зочид буудлын өрөөний угаалгын өрөөнөөс олжээ. Талийгаачийн гэр энэхүү зочид буудлаас ердөө 14 минутын зайд байдаг аж.
Тэрээр хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө хуримынхаа 9 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг Стивен дахин хүүхэдтэй болох тухай төлөвлөж байсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байгаа тухайгаа олон нийтэд нээлттэй хуваалцаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )