ОХУ-ын Ангарскийн нефть, химийн компани (АНХК)-д өнөө өглөө /2022.12.15/ гал гарчээ.
Монгол Улс, Эрхүү муж, Буриад улс, Байгалийн хязгаарт түлш нийлүүлдэг гол нийлүүлэгч болох Ангарскийн нефть, химийн компанийн үйлдвэрлэлийн талбайд 2500 кв.м газрыг хамарсан түймэр гарсан байна. Галын улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж бэртсэн талаар Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев мэдэгджээ. Галыг унтраахад 100 гаруй хүн, 25 техникийн нэгж оролцсон байна.
Түймрийн шалтгааныг шалгаж байгаа бөгөөд үйлдвэрт хуримтлагдсан хий нь түймрийн шалтгаан болсон байж магадгүй аж.
Эрхүү мужийн амбан захирагчийн хэлснээр гал үйлдвэрийн дэд бүтцийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд Ангарскийн иргэдэд ямар нэгэн аюул заналхийлээгүй байна.
Тус үйлдвэрийн хүчин чадал нь жилд 10.2 сая тонн нефть юм. Бүтээгдэхүүний төрөлд автобензин, дизель түлш, тос, онгоцны түлш, бутилийн спирт, хүхрийн хүчил зэрэг 260 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтдаг.
Сэтгэгдэл ( 4 )
Хэрүүлийн бузар нь газар хөдлөлтөөр арчигдах гай бүү дууд,
Төвийг сахиад монголчуудаа л муулж мэрсэндээ үлд тэнэгүүдээ, хоолтой эрүүл байугаахаа л өод, хэрүүлийн буүар ёинь газар хөдлөлтөөр арчигдах гай бүү дууд
Явж явж муусайн украйнууд л шатаасан болоод дуусна биз, одоо орост гарч байгаа болж бутэхгуй юм болгоны цаана украйны хорлон суйтгэгчид байдаг болсон байгаа шуу
Юу л болоод байна даа...