Санскрит бичгийн олон зууны оньсыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

 

Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Риши Ражпопат санскрит бичгийн олон зуун жилийн оньсогыг тайлжээ. Ингэснээр санскритыг компьютерт сургах боломж нээгдсэн байна.

МЭӨ 500 орчим жилийн өмнө эртний Энэтхэгийн хэл шинжээч Панини санскрит хэлний дөрвөн мянган дүрэм зохиожээ. Гэвч нэг асуудал байсан нь хоёр болон түүнээс дээш дүрмийг нэгэн зэрэг хэрэглэх боломжтой байсан аж. Панини өөрөө эдгээр зөрчилдөж буй дүрмийн алийг нь сонгохыг заасан ерөнхий дүрмийг зохиосон ч сүүлийн 2500 жилийн турш эрдэмтэд түүнийг нь тайлж чадахгүй байсан аж.

Тиймээс эрдэмтэд дүрмүүд зөрчилдсөн тохиолдолд дүрмийн дараалалд сүүлд орсон дүрэм нь үйлчилнэ гэж тайлбарлаж байжээ. Харин Риши Ражпопат Панини үгийн баруун талд хэрэглэх дүрмийг сонгох ёстойг заасныг тогтоосон байна. Түүний энэ нээлтийн ачаар санскрит бичгийн дүрмээр зөв үг бичих алгоритмтай болжээ.

Санскритаар өдгөө Энэтхэгт 25 мянга орчим хүн ярьдаг байна. Санскрит хэл нь эртний Энэтхэгийн агуу их гүн ухаан, уран зохиол, шинжлэх ухааны бүтээлийн дийлэнхийг олон зууны жилийн турш дамжуулж ирсэн хэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top