Францад суугаа БНХАУ-ын Элчин сайд Лу Шэй Хятадад болсон ковидын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалыг өнгөт хувьсгал зохион байгуулах оролдлоготой илэрхий адилхан байна гэжээ.
Bloomberg агентлагийн мэдээлснээр Хятадын Элчин сайд “Эхлээд хүмүүс орон нутгийн засаг захиргаа төв Засгийн газрын тогтоосон арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхгүй байна хэмээн дургүйцлээ илэрхийлж гудамжинд гарч ирсэн. Гэвч дараа нь эсэргүүцлийн жагсаалыг гадны хүч хурдан ашигласан” гэж ярьсан байна.
БНХАУ-д анх удаагаа эсэргүүцлийн жагсаалд гадныхныг шууд буруутгасан талаар Bloomberg агентлаг онцолсон байлаа.
Эсэргүүцлийн жагсаал урд хөршийн олон арван хотод өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр болсон юм. Ковидын эсрэг жагсаал нь сүүлийн 10 жилд Азийн оронд болсон хамгийн олон хүнийг хамарсан эмх замбараагүй байдал аж.
Хятад улс COVID-19-тэй тэмцэх арга хэмжээгээ зөөлрүүлэхээр болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )