Роберт Де Нирогийн гэрт нэвтэрсэн хулгайч үйлдэл дээрээ БАРИГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

 

Орон нутгийн цагаар даваа гарагт 79 настай Оскарын шагналт жүжигчин Роберт Де Нирогийн гэрт хулгайч нэвтэрчээ. 30 настай Шенис Авелис шөнийн 02:30 цагийн орчимд Де Нирогийн гэрт хонгилоор дамжуулан нэвтэрч iPad болон гацуур модны доор байсан бэлэгнүүдийг нь хулгайлж байгаад баригдсан байна. 

Шенис Авелисийн хувьд өмнө нь 26 удаа баривчлагдаж байсан нэгэн. Роберт Де Нирогийн амьдардаг хотхонд очихоосоо өмнө ойролцоох дэлгүүрүүдийн хаалгыг онгойлгохыг завдсан Шенис Авелисийг цагдаа нар хараандаа авсан байсан учир хулгайн хэргийг газар дээр нь таслан зогсоож чадсан аж. 

Де Нирогийн гэрт нэвтрэх үед жүжигчин дээд давхартаа унтаж байжээ. Түүний охин мөн гэртээ унтаж байсан бөгөөд тэд гэрт нь хүн нэвтэрсэн гэдгийг мэдээгүй гэнэ. 

Шенис Авелисийг яллагдагчаар татаж, энэ жил үйлдсэн 16 гэмт хэргийг нь нийлүүлэн яллахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр Шенис Авелис өнгөрсөн лхагва гарагт Күинс хотод хулгайн хоёр гэмт хэрэгт холбогдох шүүх хуралд оролцож, батлан даалтгүйгээр суллагджээ. Мөн аравдугаар сарын 23-ний өдөр Гэгээн Патрикийн сүмээс 1000 доллар хулгайлж, аравдугаар сарын 1-нд орон сууц дээрэмдэж, зээлийн карт хулгайлж мөнгө авсан хэргээр тус тус баривчлагдсан байна. 

Сэтгүүлчид Роберт Де Нирогоос болсон үйл явдлын тухай асуухад тэрээр "Сониноос уншаарай" гэх хариулт өгчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Azgui hulgaich(66.181.161.51) 2022 оны 12 сарын 21

Paraank bsiimaa geed helchihgui. Tegeel bolooshd

0  |  0
Top