Хорт хавдраар өвчилсөн Пак Су Дам кино урлагтаа эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

 

Жүжигчин Пак Су Дам бамбай булчирхайн хорт хавдартай нэг жил тэмцсэний эцэст дэлгэцнээ эргэн иржээ. 

Энэ сарын 19-ний өдөр удахгүй нээлтээ хийх "Phantom" киноны хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. Уг хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн Пак Су Дам уг киногоор дэлгэцнээ эргэн ирж байгаагаа зарлалаа.

Жүжигчин Пак Су Дам "Олон хүний санааг зовоосонд уучлаарай. Шүтэн бишрэгчдэдээ бие болон сэтгэлээрээ эрүүл байгаарай гэж захидаг хэрнээ өөрөө тэрхүү амлалтаа биелүүлж чадсангүй. Үүнийхээ төлөө маш их харамсаж байна" гэжээ. 

Өнгөрсөн жил тэрээр хагалгаанд орсныхоо дараа ярих болон хөдлөхөд хүндрэлтэй байсан тухайгаа мөн дурджээ. Тун удахгүй нээлтээ хийх киногоороо дамжуулан үзэгчидтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байгаа илэрхийлсэн жүжигчин бүсгүй хамтрагчдынхаа хүчээр киногоо амжилттай дуусгаж чадсан хэмээжээ. 

Пак Су Дамын хувьд Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчдийн нэг. Дэлхий дахинаа алдартай болсон "Parasite" киноны гол дүрд тоглосон тэрээр шүтэн бишрэгчдээ бие болоод сэтгэлээрээ эрүүл байхад уриалсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top