З.Дашдаваа: Х.Баттулгыг оргосон гэж хэн нотолсон юм

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. 

Энэ үеэр Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга З.Дашдаваа дараах тайлбарыг өгөв. 

Тэрбээр "Нүүрсний гэх тодотголтой Эрүүгийн 32 хэргийг Цагдаагийн байгууллага болон АТГ шалгаж байна. Оффтэйк гэрээтэй холбоотой асуудал АТГ-т ирсэн байгаа. Оффтэйк гэрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэргэжлийн нарийн шинжээч томилно. Шинжээч томилогдсоноороо гэрээг гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг дүгнэнэ. Үүний дараа энэ гэмт хэрэг мөн эсэх тухай асуудал яригдана. Мөрдөн байцаагчид дүгнэлт хийх боломжгүй. Мэргэжлийн экспертүүд баг ажиллана. "Эрдэнэс Тавантолгой" компанийн үе үеийн удирдлагуудыг шалгана. Сүүлийн 10 жилээс эхлэн мөрдөн шалгана. Хэн нэгэн этгээдэд ял завшуулж, хэлмэгдүүлэхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас манай байгууллага тайлбар авсан. Гурван асуудлаар шалгаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой асуудлаар тайлбар авсан.

Х.Баттулгыг оргосон гэж хэн нотлоод байгаа юм бэ. Хэрвээ тэр хүн яллагдагчаар татагдаад, шүүх дээр очиход байгаагүй бол оргосон гэж үзнэ.

Бид яллагдагчаар татсан байхад мэдэгдэлгүйгээр хилээр гарсан бол асуудалд өөрөөр хандана. Бидэнд тодорхой мэдээлэл өгч, хэрэгт саад учруулахгүй бол хилээр гарах боломжтой. Мөрдөгч тухайн хүнийхээ асуудлыг мэдэж, хилээр гаргасан.

Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 50 хүнийг яллагдагчаар татсан. Энэ дотор УИХ-ын гишүүн байхгүй. Мөн 17 хүнийг шалгаж байна.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярын хэрэг тусдаа асуудал. Авлига авсан учраас түүнийг цагдан хорьсон" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(192.82.85.80) 2022 оны 12 сарын 21

Оргуулаагүй гэдгийг хэн нотолсон юм?

0  |  0
Зочин(202.126.89.210) 2022 оны 12 сарын 21

АТГ битгий пялдагадаад байгаарай. Шалгагдаж байгаа хүмүүс дотор УИХ гишүүн байхгүй гэнэ үү??? Битгий сда царайлаад ш..гаад байгаарай. Харин 17 гишүүн шалгагдаж бхйгаа гэвэл ард иргэд төлархана шүү.

0  |  0
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top