- Медведев, Ши Жиньпин нар Украины сөргөлдөөнийг хэлэлцэв -
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Хятадын дарга Ши Жиньпин нар өнөөдөр /2022.12.21/ Бээжинд уулзлаа.
Тэд олон улсын асуудлуудын талаар, тэр дундаа Украины сөргөлдөөний тухай хэлэлцжээ. Дмитрий Медведев “Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээ маш үр дүнтэй байлаа” гэж мэлэгджээ.
Ши Жиньпин, Дмитрий Медведев нар стратегийн хамтын ажиллагааны сэдвээр мөн ярилцсан байна. Уулзалтын үеэр Дмитрий Медведев Хятадын даргад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины илгээлтийг дамжуулан өгчээ.
Тус илгээлтэд улс орнуудын яриа хэлцэл, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгааг тэмдэглэж, улс хоорондын болон нам хоорондын харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч илгээлтдээ мөн “Тэр дундаа Орос-Хятадын улс төрийн яриа хэлэлцээ, бодит хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгаа. Саяхан болсон Хятадын Коммунист намын чуулга уулзалтын үр дүнд сонгогдсон Хятадын Коммунист намын шинэ удирдлагын бүрэлдэхүүнтэй нягт хамтран ажиллаж, нам хоорондын харилцаа холбоог бий болгож байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )