Цар тахалтай тэмцсэн гурван жилийн түүхэн замнал

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс ард олондоо дархлаа тогтоохын тулд цаг мөчтэй уралдан ажилласаар ирсэн. Хятад улс цар тахлын дэлхийн хэмжээний таван том давлагааг амжилттай даван туулж, ард түмэн төвтэй бодлого хэрэгжүүлж, ард түмний амь нас эрүүл мэндийг бүхний түрүүнд тавьснаар цар тахлын хамгийн хүнд үед тэрбум 400 сая хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг найдвартай хамгаалж чадсан.

Халдвар тэглэх бодлогыг тууштай баримталж, халдвар хамгааллын арга туршлага маань улам боловсронгуй болж, халдвартай тэмцэх эм тариа, багаж хэрэгсэл зохион бүтээх дэвшил гаргасаар ирсэн тул коронавирусийн олон хувилбарыг амжилттай ялан давж, омог нь дарагдаж эрч нь суларсан омикрон хувилбар руу хүрч ирсэн.

Энэ хугацаанд Хятад улс нийт иргэдийнхээ 90 гаруй хувийг вакцинд хамруулсан.

2020 оны эхээр У Хань хотод анх цар тахал гарахад Ши Жиньпиний тэргүүлсэн ХКН-ын төв хороо эрс зоримог шийдвэр гаргаж, арван сая хүнтэй У Хань хотод шуурхай хөл хорио зарласан. Хоёр сар гаруйн дараа цар тахлыг амжилттай дарж, үйлдвэрлэл амьдралаа сэргээж, уналтад ороод байсан Хятадын эдийн засаг сэргэж эхэлсэн бөгөөд Хятад улс тухай үедээ дэлхийд цорын ганц эдийн засгийн эерэг өсөлттэй улс болж байлаа.

2020 оны дөрөвдүгээр сарын дунд үеэс Хятад улс цар тахлыг бүрэн ялж бүрмөсөн тэглэж чадсан. Харин тэр үед Европ Америк болон дэлхийн бусад газар цар тахал ихээр дэгдэж эхлээд байсан. Хэдийгээр нөхцөл байдал ийм байсан ч Хятад улс дэлхийн улс орнуудтай нислэгээ зогсоосонгүй, харин халдварыг шуурхай тэглэх бодлогоо хэрэгжүүлсэн билээ. Халдварыг гарсан даруй нь шуурхай дарж, шуурхай илрүүлж, мөрдөж, устгаж ирсний ачаар Хятад улс 4 сая хүний амь насыг аварч чадсан юм. 

 

 

2021 оны аравдугаар сард Өвөр Монголын Эзнээ хошуунд халдвар гарч олон нийтийн анхаарлын төвд орсон юм. Халдварын байдлыг шуурхай илрүүлж, мөрдөж, эрсдэлийг шат хуваан, хөл хорио тогтоож, их цар хэмжээгээр хүмүүсийг шилжүүлэх зэрэг арга хэмжээ авснаар богино хугацаанд халдварын тархалтыг зогсоож, тэнд хоригдоод байсан 10 мянга гаруй жуулчныг гэрт амар амгалан буцааж, халдвар авсан 100 гаруй хүнийг эмчилж, хоёр долоо хоногийн хугацаанд Эзнээ хошууны халдварын байдлыг хяналтдаа авч чадсан.

2022 оны дөрөвдүгээр сард, Омикирон хувилбар 250 сая хүн амтай Шанхай хотод дэлгэрч, урд өмнө байгаагүй сорилт болсон. Намын төв хороо Шанхай хотыг хамгаалахын төлөө 25 муж хотоос 50 мянга гаруй эмчилгээний ажилтныг Шанхай хот руу илгээж, Шанхай хотын ард олонтой хамтаар цар тахалтай тэмцсэн байна. 2022 оны 6-р сарын 1-нд Шанхай хот үйлдвэрлэл амьдралын хэвийн дэглэмд шилжиж эхэлсэн.

Энэ хугацаанд Хятад улс 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Хятад улс цар тахлын ийм хүнд нөхцөлд нэгэн удаагийн агуу их өвлийн олимп зохиолоо. Энэ бол маш гайхалтай амжилт” гэж үнэлсэн.

Мөн энэ онд Хятад улс Хятадын Коммунист намын 20-р их хурлаа амжилттай хуралдуулж, түүхэн хөгжлийнхөө цоо шинэ цаг эринийг угтан авлаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 30-нд Хятадын Шэньжөү-15 сансрын хөлгийн нисгэгчид Шэньжөү-14 сансрын хөлгийн багийнхантай сансарт уулзсан гайхамшигтай амжилтыг бүтээсэн.

Өнгөрөгч гурван жилийн халдвар тэглэх бодлогын үр дүнд зөвхөн Хятадын эх газарт коронавирусээр 400 мянган хүн өвдөж, 5235 хүн нас барсан бол Тайвань мужид 8 сая 400 мянган хүн өвчилж, 14 мянган хүн нас баржээ. Харин Америкт коронавирусээр нас барсан хүний тоо 1 саяд хүрчээ.

Эх сурвалж: mongol.cri.cn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top