О.Ганбат: 16 иргэнийг ГССҮТ, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр ТЦА-ны дарга, хурандаа О.Ганбат "Жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн үзлэгт хамруулах шаардлага үүссэн тул 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг ГССҮТ-д, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, эмчилгээ шинжилгээнд хамруулж байна.

Жагсагчдын хэрэглэж байсан дээл, эсгий, дэвсгэр бусад зүйлсийг гурван автомашинаар ЦЕГ-ын хангалт, үйлчилгээний төвийн агуулахад хүргэж, түр хугацаанд хадгалах ажлыг зохион байгуулсан. Иргэдийг баривчлаагүй. Эмнэлгийн байгууллагаас хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй гэж үзсэн учраас жагсагчдын эрүүл мэндийг хамгаалж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажилласан. 

Сүхбаатарын талбайд энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглаан 17 дахь өдрөө үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ebe(66.181.184.200) 2022 оны 12 сарын 25

chi nadah oorigo shorongin atman ahlh shoorngi atman egj humuus oyutan zalauuisg barij zoodl baiag humuus barij higedeguimu

0  |  0
Ebe(66.181.161.79) 2022 оны 12 сарын 23

Yaltan tsaraitai ats bn

0  |  0
Саран(119.40.98.177) 2022 оны 12 сарын 22

Эмнэлэгт хүргэх нь зөь ш тээ. Жагсагч ид арай л биш бна лээ

0  |  0
Top