Консул Т.Мөнхгэрэл: Хил нээнэ гэсэн хүлээлт үүсгэх хэрэггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

БНХАУ нэгдүгээр сарын эхээр хилээ нээнэ гэсэн албан бус мэдээлэл байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хилийн боомтууд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байх учиртай. Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь бизнес, арилжаа наймааны зорилгоор зорьж очдог Замын-Үүд - Эрээний боомт хил нээх бэлтгэл хангаж байгаа эсэх талаар Эрээний консул Т.Мөнхгэрэлээс тодрууллаа.


Тэрбээр "Авто замын болон хуурай тээврийн боомтоор зорчигч тээвэр хийлгэнэ гэж албан ёсоор мэдэгдсэн юм алга. Хэрэв он гараад хил нээгдэх байсан бол хоёр тал өнөө маргаашгүй бэлтгэл ажлаа эхлүүлэх байсан.

Зочид буудал, үйлчилгээний байгууллага, хилийн шалган нэвтрүүлэх байгууллага хамгийн түрүүнд бэлтгэл ажил хангах ёстой. Гэтэл одоогоор тийм зүйл болоогүй байна.

Эрээнд КОВИД-19 халдварын давлагаа ид үедээ байна. Цар тахлаас үүдэн зарим иргэд ажилдаа ч явж чадахгүй байгаа. Тийм учраас албан бус мэдээлэлд итгэж, хүлээлт үүсгэх хэрэггүй" гэлээ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.179.26.20) 2022 оны 12 сарын 24

Buu nee hortoi zuil orj irehgui ovchlol buurna

0  |  0
Top