"Монголын балетын хөгжил сан"-гийн үүсгэн байгуулагч, Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг 2014 оноос эхлэн "Цөмөөхэй" балетыг Монголын тайзнаа толилуулж, үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ.
Жил жилийн шинэ жилээр үзэгчдийн сэтгэл догдлон хүлээдэг "Цөмөөхэй" балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд оролцдог бөгөөд тоглолт бүр өвөрмөц онцлог, сонин, содон дэглэлтээр арвиждаг. Мөн дүр бүтээн, бүжиглэх хүүхдүүд ч солигдож, шинэ дүр төрхтэйгөөр үзэгчдэд хүрдгээрээ онцлогтой.
Энэ жилийн тухайд "Цөмөөхэй" балетыг арванхоёрдугаар сарын 25, 26, 27 гэсэн гурван өдрийг сонгон, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулж байна.
Тоглолтод "Монголын Балетын Үндэсний Сургууль"-ийн сурагч Т.Есүй, Х.Тэгшжаргал, З.Анирлан нар Клара охины дүр бүтээж, Дуурь бүжгийн эрдмийн театрын жүжигчин Г.Батчимэг, Д.Нацагдорж, Б.Баасансүрэн, Ө.Мөнхжин, А.Тэмүүлэн, Б.Халиунаа, Х.Галтулга, Г.Нямцэрэн нар гоцоллоо.
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26 болон 27-ны өдрүүдэд Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг Цөмөөхэйг урлан бүтээгч, нууцлаг авга ах Дроссельмайерий дүрд өөрөө тоглохоор болсон нь уг жүжгийн шимтэн үзэх нэгээхэн шалтгаан болж байгаа аж.
Ингээд тоглолтын үеэрх гэрэл зургуудаас толилуулъя:
Сэтгэгдэл ( 1 )
асрамжийн хүүхдүүдэд хандив өгч үнэгүй үзүүлэх байгууллага байна уу үнэхээр хүүхдийн дуртай балет даа