Наадамчин олон баян ходоодыг нь харж өхөөрддөг дааган насанд энэ жил 244 даага уралдлаа. Төрийнхөө наадамд анх удаа тоосоо өргөж буй отгон нас 12 км зам туулж барианд орсноос Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны төрийн наадамд зургаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шаргын төл, Архангай аймгийн Их тамир сумын харьяат Ганзоригийн Тэмүүлэнгийн цавьдар даага гарсан цагаасаа өнгөлсөөр саахалтын зай хол тасран түрүүллээ. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга даага орлоо. Гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Октябрийн зээрд даага, дөрөвт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Э.Энхтунгалагийн даага торгон жолоогоо өргүүлсэн юм. Тав, зургаа, долоо ,наймд дааганууд бөөн орж ирсэн юм. Эдгээр дотор хүүхэдгүй даага хошуу өлгөөд орж ирлээ.
А. Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )