Х.Нямбаатар: Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл Казиногийн тухай хуулийг заавал батлах ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой гурван хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж буй талаар мэдээллээ. /2022.12.26/

Тэрбээр "УИХ-ын даргад Засгийн газраас гурван хуулийг өргөн мэдүүллээ. Үүнд: 

 

  • Казиногийн тухай хууль
     
  • Морин бооцоот уралдааны тухай хууль
     
  • Төлбөр, тааварт тоглоомын тухай хуулийн төсөл юм. 

Казиногийн тухай хууль

Казиногийн тухай хуультай холбоотой Монгол улсын эрх зүйн тогтолцоонд сонин, содон түүх байдаг. 1998 онд УИХ Казиногийн тухай хуулийг баталж гаргаж байсан. Харамсалтай нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байсан юм. 

Казино бол дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал, жуулчлалын хөтөлбөрт орж явдаг. Тиймээс Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа тохиолдолд Казиногийн хуулийг заавал баталж, казино байгуулж, түүгээр дамжсан аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Хэн нэг хүн өөртөө болон бусдад давуу байдал үүсгээд, казиногийн хуулийн дагуу лицензийг аваад бусдад дамлан зарахыг энэ хуулиар хааж өгсөн.

Оролцогч Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш ам.долларын бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлснээр тухайн өрсөлдөөний явцад казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно.

Таван жилийн дараа нэмж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг УИХ шийднэ.

Хоёрдугаарт, казиногийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш өдөр тутам олсон орлогынх нь 40 хувийг нь шууд казиногийн орлогын албан татвар болгож хураана. Хожсон тоглогчдоос татвар авахгүй.

Гуравдугаарт, 30 жилийн дараа нийт казиногийн ширээний 50 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжинэ. Хуулийн төслийн үзэл баримтлалаар бол Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын зэрэгцээ казиногийн цогцолбор барьж байгуулах газрыг Засгийн газраас өгөхөөр төлөвлөсөн. Монголд ирсэн жуулчид тоглож болно. Монгол иргэд казиногоор орж үйлчлүүлэхгүй байх, хаалт хязгаарлалтууд тавьсан.

Морин бооцоот уралдааны тухай хууль

Мөн дэлхий нийтийн аялал жуулчлалын болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хамгийн том соёл бол морины соёл байгаа. 

Бид нүүдэлчин, морьтон монголчуудын удам хэдий ч сонгодог морин уралдааны соёл манай улсад төдийлөн орж ирээгүй байгаа. Манайхаас бусад бараг бүх улс оронд сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байдаг. Тэр утгаараа бид аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн болгож нөгөө талдаа залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл болгож, энэ хуулийг өргөн мэдүүлж байна.

Төлбөр, тааварт тоглоомын тухай хууль

Бооцоот төлбөрт, тааварт тоглоомын тухай хуулийг мөн өргөн барьсан. Сүүлийн жилүүдэд, ялангуяа миний нэр дээр хандаж маш олон эцэг, эхчүүд гомдол ирүүлсэн. Сүүлийн үед залуучууд цахим казинод их донтож, сургуулиа хаяж, амьдралаа алдаж байна гэх гомдол санал ихээр ирж байгаа.

Тэр утгаараа бид дотоодын спортын уралдаан тэмцээнүүдэд "bet" тавьдаг эрх зүйн орчинг энэ хуулиар оруулж ирэхээр зорьж байгаа гэдгийг хэлье. Үүнээс гадна сугалааны харилцааг зохицуулна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.86) 2022 оны 12 сарын 27

Энэ хуулийг батлах хэрэггүй шүү гишүүд ээ.

0  |  0
Ebe(66.181.161.79) 2022 оны 12 сарын 27

Haha saikhan chaadag tojig doo

0  |  0
иргэн(66.181.167.254) 2022 оны 12 сарын 27

МОДОН ЖОРЛОН, ӨМХИЙ САМХАЙ, ТООС ШОРОООНООСОО САЛ. ГУДАМЖ ТАЛБАЙ, БАЙШИН САВАА ХАЯГ АДРЕСТАЙ БОЛГО.

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
zochin(103.193.125.123) 2022 оны 12 сарын 27

Nimbaatar aa!!! yadaj gants saikhan uildver bariulchih. Tegvel chamd itgie. Ard irgedee tatvatr, tsagdaagaar surduulj, zaluuchuudiig olnoor ni shorond achuulj, irgenii unelehiig chinagiin irgen shig codond oruuj, gajariin bayalgaa hulgailj, ard irgedee yaduuruulsan MAH sonotugei. Mongold, MAH, AH, Lam nar shig.hereggui yum alga. Ene 3-aas salj bj l uls oron mini hogjino oo

0  |  0
Нэргүй(202.179.15.3) 2022 оны 12 сарын 27

Монгол казиногоор яах юм вэ. Өөр хууль санаачлаач ээ

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 26

Hort mogoinuud turuus tonil.Ih hural zasagiin gazar ogtsor.Mongolchuudad bolomjiig ni ug.

0  |  1
Зангараг(192.82.85.80) 2022 оны 12 сарын 26

Нүүрсний хулгайчид ард түмнээс хулгайлсан мөнгийг Казино нэрээр угаах гэж байна.

0  |  1
Top