Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно" ёслолын ажиллагаа өчигдөр (2022.12.26) боллоо.
Энэхүү ёслолын өмнө Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид Оны шилдэг тамирчин болон багийг тодруулдаг. Харин бусад шалгаруулалтыг МҮОХ явуулдаг юм.
Спортын сэтгүүлчдийн саналаар 2022 ОНЫ "МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН"-аар Ц.Цогтбаатар (ЖҮДО БӨХ) тодорлоо.
Тэрбээр өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн болов.
Жүдочдоос өмнө нь Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар "Оны шилдэг тамирчин" шагналын эзэн болж байв.
Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар энэ удаа эмэгтэй тамирчдаас Л.Энхрийлэн 24, Д.Отгонжаргал 51, М.Анхцэцэг 75 оноо авсан бол эрэгтэй тамирчдаас Э.Ариунболд 19, М.Лхагвагэрэл 68, Ц.Цогтбаатар 93 оноо тус тус авчээ.
Сэтгэгдэл ( 1 )
yoo hund gaginsan tumruur yadag bna hunch urguj diilehgui hiisen hun hiilguulsen nuhud heden onoor setgej bodoj hiideg bna *** baterdene ene banhar.n setgeh uu baih daa