Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Наки буюу Б.Нацагдорж "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Соёл урлагийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа тэрээр "Он солигдох мөчийн онцгой тэмдэг. Хүүхэд байхаасаа дуу хөгжимд дурлаж гадна дотны олон оддыг харж сонсож дотроо мөрөөдөн, Монголын хүүхдийн ордны найрал дуугаар хүмүүжин, дуулахаас гадна ая хөгжим зохиох хүсэлд автан, Бурханаас өгөгдсөн энэ авьяасаар эгшиг дуу холбож одоогоор 100-д дууны ая зохиож, хөгжим найруулан ажиллаж байгаа билээ.
Үзэгч сонсогчдын сайн мэдэх нь
-“Хүлээлт”, “Хайрласан болохоор”, “Жинхэнэ”. Дуучин Цэлмүүн
-“Харамсаж хараад хэрэггүй” Киви хамтлаг
-“Алсад ойрхон” МУГЖ Сарантуяа
-“Cosmic” МУГЖ Ариунаа
-“Асах Гэрэл” Камертон хамтлаг
-“Гурван үг” дуучин Ганболор /Sweetymotion/
-“Маргаашийн нарлуу хамт аялах уу?”, “Мөрөөдөл бид 2”, “Араас минь тэврээч”, “Савхин хүрэм”, 1106 цомог. Дуучин УКА
-“Мартахаасаа өмнө”. Төрийн Соёрхолт дуучин Д.Болд
-“Ми Сэнти” миний өөрийн анхны бие даасан album.
Гэх мэт хайртай дуунуудаа зохиож, шүтэж хүндэлж ирсэн уран бүтээлчидтэйгээ хамтран ажилласан он жилүүдийг үнэлэн Соёлын яамнаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртээсэнд гүн талархал илэрхийлье. Надад уламжлуулж өгсөн Монгол түмний баялаг агуу түүх соёлыг бахархан хүндэтгэж байна.
Ирж буй 2023 оны эхэнд язгуур соёлоо бүх үндэстэнд түгээн таниулахаар бүтээж буй “Эртний Сайхан” дуугаа түмэн олонд хүргэнэ ээ. Намайг дэмждэг, сонсдог, ар тал болж тусладаг гэр бүл, анд нөхөд, сонсогч та бүхэндээ Хайртай. Наки нь" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )