Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан өчигдөр /2022.12.29/ гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж нэр бүхий дипломатуудад цол хүртээв.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛООР:
Ахмад дипломатч, Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн тэргүүн Содовын Онон;
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал;
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дипломат цол хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.
Сэтгэгдэл ( 1 )
Amarjargal odoo yu bee hedidee diplomat bolchihson um bee