Манай спикер золигийн хүн. Өнгөрөгч 2020 онд Д.Сарангэрэл гишүүнийг “Төрийн хатан эрдэнэ” хэмээн өргөмжилснөөс хойш олон нийт түүнийг “Хатан ижий” хэмээн нэрлэх болжээ. Уг нь хатан гэх нэршил Богд хаан, Дондогдулам хатнаар төгсгөл болсон ч нэн шинэ цагийн хатныг УИХ-ын дарга Г.Занданшатар түмэн олонтойгоо нийлж байгаад тодруулчихсан хэрэг.
“Хатан ижий” гэдэг нь хэдийгээр ёжилж ноолох замаар хэрэглэгдэж байгаа ч их хувь заяа мэт. Тэрбээр цар тахал ид дэгдэж байхад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, чамгүй амжилттай байсан учраас УИХ-ын дарга, түүний Тамгын газраас ийн өргөмжилсөн хэрэг шүү дээ. Түүнээс зүгээр ч нэг зүүчихсэн нэр бас биш. Энэ үеэр УИХ-ын дарга “Төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул” хэмээн өргөмжлөл гардуулж байсан санагдана. Монголын хатан ижий гэвэл Алунгоо, Өүлэн, Бөртэ гээд үргэлжилнэ. Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Иванова Филатоваг ч ийн нэрлэж байсангүй. Авгай хэмээн адалж байсныг түүхээс харж болно. Монгол Улсад их ч зүйл хийж бүтээсэн хүн.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ард түмэндээ ийн нэрлэгдэх болсныг их хувь заяа гэж хэлээд байгаа юм. Уг нь манай улс төрд орж ирсэн эмэгтэйчүүд янз бүрээр нэр олж зүүх гээд чадахгүй л өнгөрдөг шүү дээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.Ганди нэгэнтээ өөрийгөө “Төмөр хатагтай” хэмээн бичүүлж байсан ч тэр огт энэ нэрээрээ үлдэж чадсангүй. Мөн нэг эмэгтэй гишүүн өөрийгөө “Хүчирхэг эмэгтэй” хэмээн нэрлүүлэх гээд барсангүй. Гэтэл зөнгөөрөө сууж байгаад ард олноос “Хатан ижий” өргөмжит нэр зүүнэ гэдэг яавч сайны дохио байж таарна. За энэ ч яахав. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, салбарын сайдаар гурван ч удаа заларч, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг атгаж, ахиад ч сайдын суудал нь хүлээж байж магадгүйгээр МАН-д өргөмжлөгдсөн Д.Сарангэрэл гэгч хэн бэ гэдгийг тунгаах нь зүйн хэрэг байх.
Сэтгүүл зүйн салбараас 2012 оноос төрд ард түмнээ төлөөлөх болсон тэрбээр 2017 оноос хойш таван жилийн хугацаанд Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, Хөдөлмөр нийгмийн хамгаалал гээд гурван салбарт сайдын алба хашиж байгаа нь охид бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлдэг гэдгийг нуугаад яахав. Тиймдээ ч нийгмийн сүлжээнд баалуулж байдаг улстөрчдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэнэ. Түүнийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад нь цар тахал дэгдэж, тал талын дэмжлэгтэйгээр цар тахлыг дотоодоо нэвтрүүлж алдалгүй мөн ч их тэссэн. Тэр ерөөсөө их азтай хүн байх. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, 2012 оны сонгуулийг холимог системээр зохион байгуулахад тэр МАН-ын Нарийн бичгийн даргын хувиар жагсаалтын аравт бичигдээд хоншоор тасдуулж байсан хүн. Гэтэл өдгөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх эхнэрийн биеийн байдлаас үүдэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан учраас Д.Сарангэрэл урагшаа гулсаж гишүүн болж байв. Их улс төрд хөл тавиад гурван удаа УИХ-ын гишүүн, гурван удаа сайдын суудалд заларсан эмэгтэй парламентын түүхэнд байхгүй. Түүний бусдаас тасарсан ой ухаан, ажил мэргэжлийн арга барилтайд нь дахин дахин сонгож, томилоод байдаггүй л болов уу. Эмэгтэй хүнд байх арга заль, овжин чанар нь түүнийг улс төрд илүү түшиж явдаг байх. Нөгөө талаар цагтаа гарын таван хуруунд багтах арилжааны телевизийн нэгийг эзэмшиж байсан нь МАН-ын босгоор хүндтэй алхахад нөлөөлсөн гэдэгтэй мөрий тавьсан ч болно. Тэгээд ч Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажилласан цаг хугацаа бол улс төрд ихэд дөхүүлсэн гэж болно. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллахдаа МАН-ын талд илүүтэй үйлчилж, тэдэнд тал зассан ч байж болно. Магадгүй Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх олон зуун сэтгүүлчийг эгнээндээ нэгтгэсэн том айлыг тэргүүлж байхдаа улстөрчийнхөө замыг зассан байж болно шүү дээ. Одоо ч арилжааны телевизүүд тоогоо ч алдаж, утгаа ч алдаж дээ. Түүнээс тухайн үед Д.Сарангэрэлд МАН-ын ихэс ахсыг угжаад байхаар их хөрөнгө мөнгө байгаагүй. Мэргэжлийн дэмжлэг л байсан байх. Одоо чухам түүний хэтэвч хэр зузаан болсныг таах аргагүй. Тэгээд хүний хэтэвч рүү өнгийх ёс зүйл алга. Тэр бол сэтгүүл зүйн армиас их улс төрд орж ирсэн л эмэгтэй.
Цар тахлын үеийн төсөв зардлаас халаасласан, МАН-ыг санхүүжүүлсэн, Дорнодын талд том фермер байгуулсан, нүүдлийн эмнэлэг лаборатори будилуулсан гэх мэтээр хэвлэл мэдээллээр цоллуулах нь бий. Сайд дарга нарыг мөнхийн дагаж байдаг энэ мэт хардлага сэрдлэгт тэр тэгтлээ цоиж өндийгөөд мэдэгдэл гэргэж, мэдээлэл хийгээгүй. Мөн шүүх хүчний байгууллагаас түүнийг шалгаж байна, ял төлөвлөж гэж дуулдаагүйг бодоход атаархал байсан болов уу. Өрсөлдөгчдийн зүгээс шидэх чулуу ч гэж бий салбар тэргүүлж байсан сайдын хувьд халж сольсон хурган дарга нарын уур уцаар ч гэж бий. Тэр ч байж болно. Ямартай ч өнөөдөр Д.Сарангэрэл гэх гишүүн ямар нэг ял зэмгүй хан-уулчуудаа парламентад төлөөлөн ажиллаж байна. Түүнээс дээрээ төртэй, дэргэдээ түмэнтэй улс шүү дээ.
Тэр Хөвсгөл аймгийн гаралтай, нийслэлийн арван жилийн 5, 57 дугаар дунд сургууль дүүргэж, социалист нийгмийн үед ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр 1983 онд, мөн Ростов хотын их сургуулийг 1990 онд сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн мэргэжлийн гэрэл зурагчин, сэтгүүлч хүн. Хойд хөршид мэргэжил эзэмшсэн жаал бүсгүй 1983 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар ажлын гараагаа эхлүүлж байв. Харин 1990 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч, редактор, 1991 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор, 1993 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, 1995 онд "ММ" агентлагийн захирал, 1997 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор, 1999 онд "ММ" агентлагийн захирал, 2000 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал, 2005 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр тус тус ажилласан. Үүнээс харахад Д.Сарангэрэлийн ид халуун залуу нас сэтгүүл зүйн гал тогоонд өнгөрсөн байна. Арга ч үгүй, сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажилласан хүн.
Сэтгүүл зүйн салбарт 20 жил ажиллахдаа чамгүй өндөр эрэмбэтэй байсан хүн улс төрд орж ирэхэд тэгтлээ саад учрахгүй нь лавтай. Тиймдээ ч 2011 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар тодорч, их улс төрд хөл тавьсан хүн. Нэгэнт нам дотор ороод ирсэн бүсгүй ов залиараа хэдэн дарга нарын учрыг олж дөнгөнө. Тэр тусмаа Д.Сарангэрэл гишүүнд бол амархан ажил байсан болов уу.
Парламентад удаа дараа тодорсон цөөн эмэгтэйчүүдийн нэг учраас олон хуульд санаа сэдэл өгч, батлалцахад гар бие оролцсон нь дамжиггүй. Гэхдээ өнөөдөр Д.Сарангэрэл гишүүний энэ хууль амьдралд ямар хэрэг болж байна вэ гэх хэмжээнд хүрээгүй яваа болов уу. Харин олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж ажилласан нь хожим хойно түүнийг түшиж үлдэх байх. Тэтгэврийн шинэчлэл бүрэн дуусаагүй байна. Уг нь тэр ард түмнээ “Улс айл” хэмээн ангилж яриагүй бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар удсан бол энэ ажлыг цэгцлэх хүний нэг байсан болов уу гэж найддаг.
Үнэн хэрэгтээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төдийгүй Статистикийн газарт ч “Ул айл” гэх мэтээр ажилд мэргэжлийн хүрээнд ангилан судалгаа явуулдаг хэллэг нэгэнт байдаг л зүйл. Гагцхүү Д.Сарангэрэл үүнийг нь хар буруу саналгүй олны өмнө хэлснээрээ буруудсан хэрэг.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Ул чавка
Толгой нь хоосон гэдэг яг үнэн хөгшин настай хүн намбатай бмаарийн одоо өндөр насны тэтгэвэртээ гарвал дээр харахаас дургүй хүрээд бхийн айлгүй чавка
Энэ балай чавганц өөрөө өөртөө нэр өгөөд бдаг гэсэн ш дээ эрүүл биш бхаа аймаар ннүр амандаа юм шахуулцан чавганц юун ч нэхэл хатуутай юм
zail emgen tsul botoks
тийм сайн сэтгүүлч бгаагүй. ковидын мөнгийг хүрэлсүхтэй нийлж байяа гэтэл идсэн. одоо тайлангаа тавь гэхэд үгүй гээд зуларч зугатаад бгаа. мөнч их идсэн. үхсэн хатсаны чинь хатан ижий. шуналын тулам. сайд ухаантай хүн хаана юу хэлэхээ мэддэг байх. тийм их сайд хийсэн гэхэд арай л байна. энэ нь толгой хоосон харин бөгс дүүрэн бололтой.
Би нэрийг нь ч мэддэггүй мөртлөө зургийг нь харангуут шууд нөгөө УЛНЫ.. эмэгтэй байна гэж бодогддог.
Энэ одоо юун пялдага амьтан бэ Ард түмэн түүнийг хүндэлж хайрлаад бүр бишрээд ийн нэрлэсэн гэх гээд бгаам уу Хувь тавилан ч гэх шиг ... Их хувь заяа ч гэх шиг Eр нь юу ч болоод явчихав даа Ёстой таалагдсангүй \n
T Энэ эмэгтэй үгийн алдаа гаргасан байж болно. Шийтгэл бол хангалттай. харин худгай авгай наана чинь нүүрс тээвэрлэх ажлаар луйвар хийгээд байхад ямар арга хэмжээ авч байна бэ. ЭЭнэ хоёр хийсэн ажлыг дэнсэлж үз л дэ. А. Авьяасүрэнгээ бүр мөсөн улс төрөөс хөөвөл энэ ажлууд арай үнэмшилтэй болно. Ёстой лучварчин эм. Баттулгын гар хөл. Аймаар
ЕР НЬ МАНАЙ ЭЛҮҮТ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН БОЛОВСРОЛ УЛНЫХ БӨГӨӨД ХЭДЭН ҮЕ ДАМЖСАН СЭХЭЭТНЭЭС ГАРАЛТАЙ ХҮН РЭНЧИНГУАЙН АЧ АМ АМАРТҮВШИН, УГСАА ГАРАЛТАЙ ЦЭНД ГҮНИЙ УДМЫН БАТШУГАР ХОЁР Л БАЙХ ШИВ. ГЭТЭЛ АНГЛИ ЗЭРЭГ БАРУУНЫ ОРНУУДАД ЭНЭУГСАА ГАРАЛД ИХ А ХОЛБОГДОЛ ӨГЧ ЭНЭ НЬ ЗҮГЭЭР НЭГ ҮГ БИШ. ЦААНА НЬ ГЕН ГЭЖ АЙХТАР ЮМ БАЙДГИЙГ МАШ САЙНАНХААРЧ ТӨРД АЖИЛЛУУЛАХДАА ҮҮНИЙГ БАЙНГА ХАРГАЛЗАЖ ҮЗДЭГ.
Гачин амьтан
Эрүүл мэндиын салбарыг самарч зовидбн тусламжийн олон зуун иэрбумыг будилуулан завшсан , ХӨСҮТ болон тусгаарлах байр нэрээр зочид буудлуудтай далд сүлжээ үүсгэн иргэдийг эдийн засаг, цаг хугацаагаар хохироон лээрэмдсэн зэрэг олон гэмт хэрэг өдүүлсэн ялтан Сарангэрэлийг магтан дуулах ямар хэрэгцээ гарсан юм бол оо?
ЗАЙЛ ҮХСЭН НОХОЙН ОЦГОР. Өөрийгөө их юманд бодчихсон УЛ чавганц