Үндэсний их баяр наадам, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Энэ жилийн наадамд 1024 бөх зодоглож байгаа. Тэдгээрийн дотор дэлхийд танигдсан, жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид үндэсний их спортоо хүндэтгэн зодоглосон юм. Тухайлбал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, Э.Энхбат нар билээ. Харин гурвын даваанд олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр аймгийн начин Э.Элбэгбаярыг давсан. Харин улсын начин Д.Лхагвадоржийг хоёрын даваанд давсан жүдо бөхийн ОУХМ, аймгийн начин С.Ням-Очир гурвын даваанд улсын начин Э.Энхбатад өвдөг шороодсон бол дэлхийн аварга, аймгийн арслан Х.Цагаанбаатар хоёрын даваанд аймгийн заан И.Батсайханд, ОУХМ Д.Төмөрхүлэг гурвын даваанд улсын начин М.Жамъянпүрэвт тус тус өвдөг шороодлоо. Яг одоо Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ хүчит бөхийн дөрвийн даваа үргэлжилж байна.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )