Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагууд “Санхүүгийн удирдлагын нэгдсэн вэбэд суурилсан программ хангамж”-ийг өнөөдрөөс /2023.01.02/ нэвтрүүлж байна.
Тус салбарын 221 байгууллагын санхүүгийн албад гурван төрлийн систем ашигладаг аж. Тэдгээр системийн 33 хувь нь онлайн, 67 хувь нь оффлайн системд ажилладаг тул нэгдсэн удирдлагагүй байжээ. Тиймээс тэдгээр системүүдийг нэгтгэх, 100 хувь онлайн системд шилжүүлэх үүднээс санхүүгийн нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг системийн талаар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд манай салбар тодорхой үүргүүд хүлээсэн. Энэ хүрээндээ бид “Санхүүгийн удирдлагын нэгдсэн программ хангамж”-ийг нэвтрүүлж байна.
Хэн нэгнээс үл хамааран санхүүгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд үнэн зөв, бодитой төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнахад шуурхай байхаас гадна сахилга баттай байдлыг дээшлүүлэхэд энэхүү систэм ач холбогдол, ахиц гаргана. Түүнчлэн татвар төлөгчдийн төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод байдлаар захиран зарцуулах нөхцөлийг хангаж өгөх, санхүүгийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэртэй буулгах онцлогтой юм” гэв.
Энэхүү системийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн аж.
Сэтгэгдэл ( 2 )
Ih hural ba zasagiin gazar tar .Mash aimshagtai olgiarhuud .Tulagiig eh ornochidiig sulala ted helmegdej bna.Nuhun olgovor olgoj sulala.Nyambaatar ogtsor.Ih hural yaraltai tar.
Ih hural ba zasagiin gazar tar .Mash aimshagtai olgiarhuud .Tulagiig eh ornochidiig sulala ted helmegdej bna.Nuhun olgovor olgoj sulala.Nyambaatar ogtsor.Ih hural yaraltai tar.