Нийтийн албан тушаалтан та 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлээрэй

2023 оны 01 сарын 02

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч Та жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Та https://meduuleg.iaac.mn цахим хуудсанд нэвтэрч 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд “Баталгааны маягт”-ыг хүлээлгэн өгч, бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top