Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны ЭШ-ний хурал болно

2023 оны 01 сарын 02

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр энэ сарын 13-ны өдөр тохионо. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын Тамгын газраас оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ Үндсэн хууль, түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, Үндсэн хуулийн судлалыг хөгжүүлэх, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх идэвх эрмэлзлийг дэмжихэд зориулж уг эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдвийн хүрээнд байгуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top