"Согтуу жолоочийг 10 сая төгрөгөөр торгоно" гэдэг нь худал мэдээлэл

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэлээд олон хууль хэрэгжиж эхэллээ. 

Тэдгээр өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 10 сая төгрөгөөр торгож, хоёр хүртэлх жилээр эрхийг нь хасах" тухай дурдсан талаар сошиал сүлжээгээр мэдээлэл тараад байна.

Энэхүү мэдээлэл худал бөгөөд Зөрчлийн тухай хуульд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй талаар албаны эх сурвалж тодотголоо.

Тодруулбал,

УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан ЗӨРЧЛИЙН ТУХАЙ хуулийн 14.7 дугаар зүйлийн

3.1. "Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

3.2. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

4. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэх заалтууд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.167.99) 2023 оны 01 сарын 03

Үнэн байгаасай

0  |  0
м(202.179.24.33) 2023 оны 01 сарын 03

Энэ мэдээлэл үнэн бол илүү дээр байлаа

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 03

2chixiig ny ogtolj avaxgyi bol

0  |  0
СОГТУУ ХҮН АЛАХ ГД(220.255.95.140) 2023 оны 01 сарын 03

СОГТУУ хүн алах гд машин барьж яваа хүнийг өмөөрөх шалтаг бна уу. СОГТУУ МАШИН БАРИУЛАХГҮЙ ГЖ 10.2030. САЯААР торгож машиныг 6 сар төлбөртэй хашаанд хорих хэрэгтэй. ӨӨГШҮҮЛЭХ хэрэггүй...

0  |  0
энхээ(64.119.25.5) 2023 оны 01 сарын 03

Хууль журам нь арай л зөөлдөөд байгаа юм биш үү?Торгууль нь өндөр шийтгэл нь хатуу байж л жаахан цэгцэрч магадгүй дээ?\n

0  |  0
Top