Үндэсний сагсанбөмбөгийн холбоо( NBA -National basketball association) -ны "Голден стэйт уорриорз" -"Атланта хоукс" багуудын өнөөдрийн тоглолтыг NBA Asian Heritage night буюу "Азийн өв соёлын үдэш" нэртэйгээр зохион байгуулж байна.
Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Монгол уран нугаралтын төв хамтран энэ үдшийн арга хэмжээнд оролцож, сая сая сагсанбөмбөг сонирхогчдод Монгол Улсаа сурталчиллаа.
НБА-ийн зургаан удаагийн аварга "Алтан мужийн дайчид" багийн тоглолтын өмнө Монголын уран нугараачдын гайхамшигт үзүүлбэр үзэгчдийг бишрүүлсэн бол энэ үдшийн тоглолт эхэлснийг зарлах "Ring the Bell" цан цохих хүндтэй үүргийг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг гүйцэтгэлээ.
Мөн ирэх улиралд "Монголын өв, соёлын үдэш"-ийг дангаараа хийх санал, хүсэлтийг "Golden state warriors"-ийн удирдлагуудад тавьж, нааштай хариу авчээ. Тасалбар бүр нь Sold out болдог алдарт багийн тоглолт, дэлхий даяар олон зуун сая үзэгчтэй мэргэжлийн сагсанбөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лигийн тоглолтын өмнө "Монголоороо гоёлоо", бахархам.
Ц.ЭНХТҮВШИН, ТАВАН ЦАГАРИГ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )